
The Beatles хамтлагийн түүхээс сэдэвлэсэн кинонд ямар жүжигчид дүр бүтээх вэ?




Тодруулбал, жүжигчин Пол Мескал The Beatles хамтлагийн гоцлол дуучин Пол Маккартнигийн дүрд, жүжигчин Харрис Дикинсон гитарчин, дуучин Жон Ленноны дүрд, жүжигчин Барри Кеоган бөмбөрчин Ринго Старрын дүрд, жүжигчин Жозеф Куинн гитарчин Жорж Харрисоны дүрд тус тус тоглохоор яригдаж байгаа аж. Харин Жон Ленноний дурлалт бүсгүй Ёко Оногийн дүрд Shōgun цувралаараа олонд танигдаад буй жүжигчин Анна Савай тоглож магадгүй гэх цуурхал гарчээ.

Түүнчлэн кино багынхны зүгээс The Beatles хамтлагийн аугаа түүхийг нэг ангит бүрэн хэмжээний кинонд багтааж боломгүй гэж үзсэн учир энэхүү төслийг нийт дөрвөн ангитай хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Тэд анги бүр дээр хамтлагийн гишүүд тус бүрийн түүхийг дэлгэрэнгүй харуулах зорилготой байгаа бөгөөд 2027 онд үзэгчдийн хүртээл болохоор товлогджээ.
Эдгээр дүрийн сонголт нь албан ёсоор батлагдаагүй ба зөвхөн нийгмийн сүлжээнд яригдаж буй таамаг гэдгийг дахин сануулъя.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт