Хайх

The Hateful Eight киноны хэсгүүд цахим ертөнцөд цацагдлаа

The Hateful Eight киноны хэсгүүд цахим ертөнцөд цацагдлаа

Оньс

Text: Б.Амина


Зураг:

Квентин Тарантиногийн шинэ вестерн киног дэлгэцнээ гарахыг тэсэн ядан хүлээж байна уу? Тэгвэл киноны зураг авалтын хэсгээс таван бичлэг цахим орчинд тархаад байна

"The Hateful Eight" киног бүтээгчид шүтэн бишрэгчиддээ зориулан киноноос таван богино хэсэг болон зураг авалтын есөн минутын бичлэгээс хуваалцлаа. Тэндээс бид цасан шуургатай хэсэгт гарах Курт Рассел, Тим Рот, Уолтон Гоггинс болон Сэмюэл Л. Джексон нарыг харна.

Энэхүү вестерн киноны үйл явдал нь АНУ-ын иргэний дайны дараах үеийг үзүүлэх юм. Зохиолд нэгэн анчин хоригдлуудыг авч явах ба тэдэнтэй аялагчид таарч, удалгүй бүгд цасан шуурганд өртдөг байна. Эндээс л киноны хамгийн сонирхолтой хэсгүүд эхэлнэ.

Дашрамд дурдахад кино арванхоёрдугаар сарын 25-нд нээлтээ хийх учраас тэсэн ядан хүлээцгээе.

цааш үзэх