Уэс Андерсон аймшгийн болон зул сарын кино хийхийг хүсчээ
Шинэ сонирхолууд
Саяхан болж өнгөрсөн Ромын кино наадмын үеэр Уэс Андерсон зохиолч Донн Тарттай уулзаж итали киноматографын талаар ярилцжээ. Тарттын дуртай кинонуудын дунд Пьер Паоло Пазолинийн "Medea", Макс Офюльсын "La signora di tutti", Паоло Соррентиногийн "The Great Beautу" байсан бол харин Андерсоны дуртай кинонд неореалист Витторио Де Сикагийн "The Gold of Naples" кино оржээ.
Энэхүү уулзалтын үеэр найруулагч аймшгийн кино хийх сониртолтой байгаагаа ярьсан байна. Андерсоны бодлоор аймшгийн кино төрөлд найруулагч заль мэх, техник зэргийг ашиглах олон давуу талтай гэсэн байна. Уэс Андерсон мөн түүний кинонд ихэвчилэн тодорхой нэг хэсэг дээр уйтгарлах, эсвэл инээх зэргийг киноны баг бүрэлдэхүүн маш ойлгомжтойгоор гаргадаг гэлээ. "Харин аймшгийн кинонд үзэгчдэд үнэхээр аймшигтай байх бөгөөд тайвшрах хэрэгтэй дүр зураг байдаг. Би энэ төрлийн онцлог болон шаардлагад дуртай. Би иймэрхүү зураг авалтыг хийж байсан, гэвч энэ удаад үнэхээр аймшигтай кино хийхийг хүсч байна" хэмээн ярьжээ.
Зул сарын баярын кино Андерсоны анхаарлыг мөн татсан байна. Тэрбээр "Хэрвээ та яг л Диккенсон бидэнд үзүүлсэн шиг гоё зул сарын баярын дуу, ном эсвэл кино гаргавал хувь заяагаа шийдлээ л гэсэн үг. Яагаад гэвэл энэ үйл явдал жил бүр тохионо. Таны киног үзэж л байвал танд ашиг нь ирж л байх болно" гэлээ.
Уэс Андерсоны бодол одоохондоо төлөвлөгөө хэвээр байгаа ч бүгдээрээ найруулагчийн стилээр хийгдсэн ёжтой, аймшгийн киноны богино хэсгийг үзэцгээе. Киноны бичлэгт Андерсоны гол дүрдээ нохой оруулсан шинэ бүтээлийн дүрд дуу оруулж буй Эдвард Нортон оржээ.