Хайх

Уэс Андерсон шинэ хүүхэлдэйн кино бүтээж байна

Уэс Андерсон шинэ хүүхэлдэйн кино бүтээж байна

Нохдын тухай


Зураг:

Уэс Андерсоны уран бүтээлийг бишрэгчдэд баяртай мэдээ хүргье. Учир нь тэрбээр өөрийн хоёр дах хүүхэлдэйн киногоо бүтээж эхэллээ

Уэс Андерсоны шинэ төсөл нь нохдын тухай бөгөөд түүний эхний зурмал хүүхэлдэйн кино болох "Гайхалтай мистер Фокс" -той адил тогтуун, тайван стильтэй байх гэнэ. Киноны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй ч Андерсон түүнийг хийх бэлтгэлдээ орсон нь тодорхой болсон.

Дашрамд дурьдахад, Уэс Андерсоны нохойд хандах хандлага ихээхэн онцгой. "Тэргэл сарны вант улс", "Тененбаумын гэр бүлийнхэн" кинонуудад нь нохдын хувь тавилан тийм ч атаархмаар сайхан байгаагүй. Шинэ бүтээлд нь гарах бүх ноход нь амьд мэнд, бүрэн бүтэн үлдэнэ гэж найдах л үлдлээ.

цааш үзэх