Хайх

Уэс Андерсоны шинэ бүтээлд Билл Мюррей дуу оруулна

Уэс Андерсоны шинэ бүтээлд Билл Мюррей дуу оруулна

Хүүхэлдэйн кино

Text: Б.Амина


Зураг:

"Уэс Андерсоны шинэ бүтээл болох хүүхэлдэйн кинонд нохойн дүрд дуу оруулах болсондоо баяртай байна" хэмээн Мюррей ярьлаа

Бид анх аравдугаар сард Уэс Андерсон өөрийн хоёрдах хүүхэлдэйн кино болох нохдын тухай бүтээл хийх гэж буйг мэдээллэсэн билээ. Андерсоны бараг бүх бүтээлд хамтарсан уламжлалаа Мюррей энэ удаа тасласангүй. Тэр өмнө нь Андерсоны нэг л кинонд тоглоогүй байсан юм. 

Мюррей Марракешийн олон улсын кино наадмын үеэр ScreenCrush энэ тухайгаа ярьжээ. "Тэр (Андерсон) ээлжит удаагаа "Fantastic Mr. Fox" хүүхэлдэйн кино шиг бүтээл хийж байгаа ба энэ удаа Япон түүх байх юм. Би бүтээлд нохойн дүрд тоглоно. Үүндээ маш их баяртай байна" хэмээн Билл Мюррей өгүүлсэн байна.

Тэгэхээр бид удахгүй найруулагч София Копполагийн Зул сарын баярын шоуг үзэж, Билл Мюррейтэй уулзахаас гадна Уэс Андерсоны хүүхэлдэйн киноноос түүний хоолойг сонсох нь ээ.

 

цааш үзэх