Хайх

Венецийн 72 дахь кино наадам нүүр царайгаа сонголоо

Венецийн 72 дахь кино наадам нүүр царайгаа сонголоо

Түүгээр Настасья Кински тодорчээ


Зураг: Buro 24/7 Russia

Венецийн 72 дах удаагийн кино наадам хөтөлбөрөө толилуулаагүй байгаа хэдий ч албан ёсны нүүр царайгаа тодорхойлжээ. Тэр нь жүжигчин Настасья Кински болсон байна

Сая хэвлэгдэн гарсан кино наадмын сурталчилгааны хуудас дээр Настасья Кински бодолд автан алсыг ширтэн гарчээ. Ард талд нь нэгэн дүрс байх нь Трюффо болон Годарын бүтээлүүдэд байнга гардаг Францын жүжигчин Жан-Пьер Лео зогсоно. Франсуа Трюффогийн "Дөрвөн зуун цохилт" кинонд Антуан Дуанелийн дүрийг бүтээсэн Лео өнгөрсөн жилийн Венецийн кино наадмын нүүр царайгаар тодорч байжээ. Энэ удаа тэрбээр Настасья Кинскид байраа тавьж өгсөн ч бүр алга болсонгүй. 1960-аад онуудад кино урлаг, тэр дундаа Францын шинэ давалгаа ямархуу том үүрэг гүйцэтгэж байсныг, үргэлжлүүлэн авсан үе удмын үргэлжлэлийг тэрбээр илтгэж байгаа юм. Кински бол 1980-аад оны чөлөөт киноны од ба Германы Вим Вендерс найруулагчийн хайртай жүжигчдийн нэг юм. Бүсгүйн сурталчилгааны хуудсан дээрх дүр төрх Вендэрсийн "Парис, Техас" бүтээлийг санагдуулна. Зургийн бүтээгчээр өмнөх шигээ Италийн график дизайнер болон найруулагч Симон Масси ажиллажээ.
Энэ жил Венецийн кино наадам 9-сарын 2-ноос 12-ныг дуустал болох бөгөөд 7-р сарын 29-ний өдөр болох албан ёсны хэвлэлийн бага хурал дээр хөтөлбөрөө танилцуулах юм байна.

цааш үзэх