Хайх

Buro 24/7 Playlist: Экс ерөнхий сайд Р.Амаржаргалын сонсох дуртай дуунууд

Buro 24/7 Playlist: Экс ерөнхий сайд Р.Амаржаргалын сонсох дуртай дуунууд

Сонгодог ба ретро

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Бид энэ удаа Монгол улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргалын сонсдог дуунуудыг онцолж байна. Тэрбээр өнгөрсөн жилийн энэ үед Бюро 24/7-гийн нээлтэнд хүрэлцэн ирж байсан юм

Энэ цаг үед хүн бүхэн шинэ Ерөнхий сайдыг ажиглаж байх шиг. Харин бид консерватив үзлийн бэлгэ тэмдэг болсон, олны дунд ухаалаг улс төрч хэмээн хүндлэгддэг Р.Амаржаргалын дуртай дуунуудтай хөгжмийн жагсаалтыг танд хүргэж байна. Саяхан болж өнгөрсөн УИХ-ын сонгуульд тэрбээр эмэгтэй нэр дэвшигчдэд боломж олгох зорилгоор нэрээ татсан билээ.

"Залуучууд үг, үйлдэл хоёрын үнэ цэнийг мэдрэх нь чухал" гэж үздэг экс Ерөнхий сайд Р.Амаржаргал Оросын Д.Д.Шостакович, П.И.Чайковский зэрэг сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээлд хамгийн дуртай. Харин поп урсгалаас Bee Gees хамтлаг түүнд их таалагддаг байна. Монголын уран бүтээлчдээс Соёл-Эрдэнэ хамтлаг болон дуучин Х.Төмөр нарын дуунууд түүний санал болгосон хөгжмийн жагсаалтад орсон байгаа. Амралтын өдрүүдээр ном уншиж, дуртай дуунуудаа сонсонгоо амардаг Р.Амаржаргалын санал болгож буй дуунууд танд таалагдана гэдэгт бид итгэлтэй байна.

цааш үзэх