Хайх

Coldplay шинэ цомгоо Instagram дээр танилцууллаа

Coldplay шинэ цомгоо Instagram дээр танилцууллаа

Хэсэгчлэн

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Coldplay хамтлаг албан ёсны Instagram хуудас дээрээ шинэ дуу бүрийнхээ 15 секундийн тизерүүд нийтлэлээ

"Гэрэл зураг дээр төвлөрсөн олон нийтийн сүлжээнд яаж хөгжмийн цомог танилцуулж болох юм бэ" гэсэн бодол төрж болох ч Coldplay-гийн хувийн хуудас таны бодлыг өөрчлөх болно. Instagram зөвхөн анхаарал татам зураг, тэдэнд зориулсан филтер ба таалагдсан сэтгэгдлээр оршин тогтнодоггүй бололтой шүү. Хоёр хоногийн өмнө алдарт хамтлаг удахгүй гарах «A Head Full Of Dreams» цомгийнхоо бүх арван нэгэн дууны богино хэсгүүдийг нийтлэлээ. Мөн цомогт багтсан дуунуудын нэрсийн жагсаалт болон арын хавтасны зураг тавигдсан байна.

"Яагаад заавал Instagram гэж?" гэсэн асуултад "Яагаад үгүй гэж" гэх хариулт хамгийн тохиромжтой байх. Технологи хөгжсөн энэ үед цомгийн нээлтээ алдартай телевизийн шоу дээр эсвэл олон нийтийн сүлжээнд танилцуулсны ялгаа байгаа гэж үү? Энэ жил Coldplay-с гадна мөн Лана Дель Рей, Muse ба Рианна шинэ дуунуудаа Instagram дээр танилцуулсан билээ.

Юутай ч «A Head Full Of Dreams» цомгийн дуунуудын хэсгийг сонсож, бага зэргийн хийсвэр зургуудыг сонирхоцгооё.

#Track11 #Up&Up #AHeadFullOfDreams #Coldplay #TenDaysUntilAHFOD

Видео опубликовано Coldplay (@coldplay)

#Track9 #AmazingDay #AHeadFullOfDreams #Coldplay #TenDaysUntilAHFOD

Видео опубликовано Coldplay (@coldplay)

#Track8 #ArmyOfOne #AHeadFullOfDreams #Coldplay #TenDaysUntilAHFOD

Видео опубликовано Coldplay (@coldplay)

#Track3 #HymnForTheWeekend #AHeadFullOfDreams #Coldplay #TenDaysUntilAHFOD

Видео опубликовано Coldplay (@coldplay)

#Track2 #Birds #AHeadFullOfDreams #Coldplay #TenDaysUntilAHFOD

Видео опубликовано Coldplay (@coldplay)

#Track5 #AdventureOfALifetime #AHeadFullOfDreams #Coldplay #TenDaysUntilAHFOD #YouMightKnowThisOne

Видео опубликовано Coldplay (@coldplay)

цааш үзэх