Хайх

Долоо хоногийн цомог: Blood Orange \"Freetown Sound\"

Долоо хоногийн цомог: Blood Orange "Freetown Sound"

Гурав дах цомог

Text: Buro.Mongolia


Зураг:

Бид та бүхэнд уламжлал ёсоор шинэ, сонирхолтой цомгуудыг үргэлжлүүлэн хүргэсээр байна. Энэ удаад Blood Orange-ын Freetown Soun нэртэй гурав дах цомог бидний анхааралд өртлөө

Өнгөрсөн долоо хоногт дуу хөгжмийн салбарт нэг л зүйл маш хүчтэй яригдлаа. Тэр бол "Blood  Orange" нэрээр уран бүтээлээ туурвидаг продьюсер, дуучин Дев Хайнс өөрийн гурав дах шинэ цомгоо гаргасан явдал юм. Тэрээр цомгоо албан ёсоор танилцуулахаар товлосон хугацаанаасаа хэд хоногийн өмнө танилцуулсан байна. Хэдийгээр Дев нэлээд underground хэв маягтай ч түүнд шүтэн бишрэгч олон бий.

Түүний романтик уур амьсгалтай, синт-поп, R&B funk хөгжим хүмүүст хөнгөн, таатай мэдрэмж төрүүлэхийн зэрэгцээ бодолд автуулах чадвартай. Дев Хайнсын "Coastal Grooves" (2011), "Cupid Deluxe" (2013) зэрэг өмнөх хоёр цомог нь нэлээд амжилттай болсон. Түүний анхны цомгийн дуунууд Жиа Копполагийн "Palo Alto" киноны дуу болсон нь Девийг хайрлах бас нэгэн шалтгаан болсон юм.

Сонирхуулахад, Дев Хайнс удаан хугацааны турш продюсероор ажилласан билээ. Тухайлбал Скай Феррейра, Соланж Ноулз, FKA Twigs, Кайли Миноуг, Карли Рэй Жепсен зэрэг олон уран бүтээлчдийн амжилт Хайнстай шууд холбоотой. Тэгэхдээ Blood Orange төсөл бол түүний продьюсерын ажлаас хамаагүй сонирхолтой юм. Энэ бол амьдрал, хайр дурлалын тухай маш нарийн хэрнээ энгийн, нээлттэй хэлбэрээр өгүүлэх сонирхолтой хөгжим билээ.

Түүний шинэхэн "Freetown Sound" нэртэй цомог нь Дев Хайнсын бодит байдлыг үзэх үзлийн жинхэнэ манифест гэж хэлж болно. Дев Хайнсын хөгжмийг сонсох тусам түүнд бүр ч илүү дурлана. Синт-поп, 1980-аад оны хэв маяг энэхүү цомогт маш хүчтэй орж ирэх бөгөөд заримдаа бүр хөгжмийн урсгалынхаа хүрээнээс хальж гарсан  гэмээр байлаа. Дев шинэ цомгоо танилцуулахын зэрэгцээ "Augustine" нэртэй дууныхаа цоо шинэ видео клип гаргажээ. Энэхүү дууг сонссон хүн бүрт яг л өөр гараг, ертөнцөд очсон мэт мэдрэмж төрнө гэдэгт итгэлтэй байна.

цааш үзэх