Хайх

Grimes нэг дор долоон шинэ клип гаргажээ

Бараг богино хэмжээний кино

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин Grimes тус тусдаа долоон клипнээс бүрдсэн 40 минутын видео бичлэгээ танилцууллаа. Тэрээр энэхүү видеог гар утсаараа хийсэн байна

"The AC!D Reign Chronicles" гэх нэртэй 40 орчим минут үргэлжлэх видеонд Grimes өөрийн дөрвөн дуугаа оруулжээ. Мөн түүний найз, дуучин HANA-гийн гурван дуу багтсан байгаа. Grimes энэхүү клипүүдийг Европоор аялан тоглолт хийж байхдаа хийсэн юм. "The AC!D Reign Chronicle" клипний зураг авалтыг Grimes-ийн ах хийсэн ба үүнд хоёр долоо хоног л зарцуулсан гэнэ. "Бидэнд зураг авалтын баг, нүүр хувиргагчид, камер, тусгай гэрэлтүүлэг байгаагүй. Гэхдээ бид хийсэн зүйлээрээ бахархаж байна" гэж Grimes өөрийн Twitter хуудсандаа бичжээ. За ингээд түүний гар утсаараа хийсэн видео клип ямар болсныг харцгаая.

цааш үзэх