Хайх

Ирвэс, үнэтэй машин ба загвар өмсөгч: The Weeknd богино хэмжээний кино гаргалаа

“MANIA”

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Хэдхэн цагийн өмнө The Weeknd “Starboy” цомогт багтсан хоёр цоо шинэ дуунаас бүрдсэн “MANIA” гэдэг богино хэмжээний киног танилцууллаа

The Weeknd-ийн 11 минут үргэлжлэх "MANIA" богино хэмжээний киноны эхний хагасыг хүүхдүүд үзэж болно. Харин үүнээс хойш хүчирхийлэл, аллага ба маш их цустай хэсгүүд гарч ирэх тул эцэг эхчүүдэд анхааруулж байна. Энэхүү богино хэмжээний киног Грант Сингер найруулж, зохиолыг нь The Weeknd өөрөө бичжээ. Грант Сингер өмнө нь түүний "Starboy", "Can't Feel My Face", "The Hills" зэрэг бүтээлүүд дээр ажиллаж байсан юм.

"MANIA" богино хэмжээний кинонд The Weeknd-ийн маргааш нээлтээ хийх "Starboy" цомогт багтсан, өмнө нь хэний ч сонсож байгаагүй "All I Know" (Future-тэй хамтарсан) ба "Sidewalk" (Кендрик Ламартай хамтарсан) гэсэн хоёр дуу орсон байгаа. Мөн саяхан цацагдсан Лана Дель Рей, Daft Punk-тай хамтарсан "Party Monster", "I Feel It Coming" дуунууд ч сонсогдох болно.

цааш үзэх