Хайх

Одооноос эхлээд DJ, продюсерууд SoundCloud-аас мөнгө олох боломжтой

Одооноос эхлээд DJ, продюсерууд SoundCloud-аас мөнгө олох боломжтой

SoundCloud Premier

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

SoundCloud хөгжмийн тавцан продюсерууд ба DJ нарт хийсэн миксийнх нь төлөө мөнгө төлөх шийдвэр гаргажээ. "Өнөөдрөөс эхлээд ремикс, сэт болон бусад уран бүтээл хийж SoundCloud дээр байршуулдаг DJ, продюсерууд SoundCloud Premier хөтөлбөрт хамрагдаж, өөрийн бүтээлээсээ ашиг хүртэх боломжтой" гэж SoundCloud албан ёсны мэдэгдэл хийсэн байна.

Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь уран бүтээлчдэд онлайн сонсогчдын хүрээ үүсгэхийн зэрэгцээ орлоготой болох боломжийг олгоход оршиж байгаа юм. SoundCloud Premier хөтөлбөрт зөвхөн урилга хүлээн авсан тохиолдолд хамрагдаж байгаа ч өдөр ирэх тусам уран бүтээлчдийн тоо нэмэгдсээр байна. Хэрэв та сонирхож байвал энд бүртгүүлэн өөрийн уран бүтээлээ танилцуулах боломжтой. 

Энэ дашрамд сонирхуулан хэлэхэд Chance the Rapper, Post Malone зэрэг одоо гялалзаж яваа уран бүтээлчид анх SoundCloud-ын тусламжтайгаар олонд танигдаж, нэрд гарсан байдаг. 

цааш үзэх