Хайх

Red Hot Chili Peppers хамтлаг шинэ цомгийнхоо товыг зарлалаа

Red Hot Chili Peppers хамтлаг шинэ цомгийнхоо товыг зарлалаа

Шинэ дууг нь сонсонгоо цомгийг хүлээцгээе

Text: Buro.Mongolia


Зураг:

Red Hot Chili Peppers хамтлаг Dark Necessities нэртэй шинэ сингл гаргасан байна. Энэхүү дуу нь тус хамтлагийн зургаадугаар сарын 17-нд худалдаанд гарах The Getaway нэртэй шинэ цомогт багтжээ

The Getaway цомог нь Red Hot Chili Peppers хамтлагийн 11 дэх студийн цомог болж байгаа юм. Тэд хамгийн сүүлд 2011 онд "I'm with you" нэртэй цомог гаргаж байсан билээ. Харин шинэ цомгийн продюсероор Брайан Жосеф Бертон буюу Danger Mouse ажиллажээ. The Getaway цомогт нийт 13 дуу багтаж байгаа ч одоогийн байдлаар бид зөвхөн Dark Necessities нэртэй синглийг нь л сонсох боломжтой байгаа. Сонирхуулж хэлэхэд, Red Hot Chili Peppers Кевин Петерсоны бүтээлийг шинэ цомгийнхоо нүүр зураг болгон ашиглажээ.

цааш үзэх