Хайх

1980-аад оноос мэндчилж байна: Эмма Стоуны тоглосон “Maniac” цувралын зураг дэлгэгдлээ

1980-аад оноос мэндчилж байна: Эмма Стоуны тоглосон “Maniac” цувралын зураг дэлгэгдлээ

Цайруулсан жийнс, сагсан бөмбөгийн пүүз, “хими”-тэй үс

Text: Buro.Mongolia


Зураг:

Оскарын шагналт жүжигчин Эмма Стоун Netflix-ийн шинэ бүтээл болох "Maniac" гэх 10 ангитай инээдмийн цувралд гол дүр бүтээж байгаа. Тэрээр энэхүү цувралд тоглохын тулд үсээ шаргал өнгөөр будаж "хими" хийлгээд зогсолгүй, цайруулсан жийнс ба 1980-аад онд ид моод болж байсан Nike Air Force 1 загвартай төстэй пүүз өмссөн харагдлаа.

Кэри Фукунагагийн найруулсан "Maniac" цуврал нь 2014 онд гарч байсан Норвегийн ижил нэртэй олон ангит киноноос сэдэвлэн бүтээгдэж байгаа юм. Цувралын үйл явдалд өөрсдийн гэсэн зохиомол ертөнцөд амьдардаг сэтгэцийн эмнэлгийн хоёр өвчтөний тухай гардаг. Эмма Стоуноос гадна, энэхүү цувралын бас нэгэн гол дүрийг жүжигчин Жона Хилл бүтээжээ.

"Maniac" цувралын зураг авалт энэ оны арваннэгдүгээр сарын сүүлээр дуусах бөгөөд 2018 онд Netflix тавцан дээр нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна.

цааш үзэх