Хайх

2020 оны Comic-Con фестиваль онлайн хэлбэрээр зохиогдоно

2020 оны Comic-Con фестиваль онлайн хэлбэрээр зохиогдоно

Сан-Диего Comic-Con

Text: Buro.Mongolia


Зураг:

COVID-19 цар тахлын улмаас цуцлагдаад байсан Comic-Con олон улсын энтертэйнмент чуулган онлайн форматаар зохиогдохоор болжээ. Ингэснээр 50 жилийн турш Сан-Диего хотод тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн фестиваль анх удаа дижитал хэлбэрээр "Comic-Con At Home" нэртэйгээр явагдах гэж байна.

Одоогийн байдлаар арга хэмжээний тов болон хөтөлбөрийг зарлаагүй байгаа бөгөөд зохион байгуулагчид дэлгэрэнгүй мэдээлэл тун удахгүй өгнө хэмээн амласан юм.

Сан-Диего хотын Comic-Con фестиваль нь комикс сонирхогчдын хувьд хамгийн нэр хүндтэй, нөлөө бүхий арга хэмжээд тооцогддог. Чуулганы үеэр шинэ кино, комик ном, видео тоглоомууд, алдартай жүжигчдийн уулзалт зэрэг олон шинэ төслүүд танилцуулагддаг билээ. Уг арга хэмжээнд жил бүр 130,000 гаруй сонирхол нэгт хүмүүс хуран цуглардаг уламжлалтай.

цааш үзэх