Хайх

Билли Айлиш Жеймс Бондын киноны дууг дуулна

Билли Айлиш Жеймс Бондын киноны дууг дуулна

"Агент 007"-гийн дууг дуулсан хамгийн залуу уран бүтээлч боллоо

Text: Buro.Mongolia


Дуучин Билли Айлиш Английн алдарт тагнуулч Жеймс Бондын тухай өгүүлэх "No Time To Die" киноны гол дууг дуулахаар болжээ. Тэрээр өөрийн ах Финнеастай хамтран тус киноны дууг зохиохоор болсон байна.

"Энэ түүхийн нэг хэсэг болсон нь үнэхээр солиотой. Домог болсон цувралын нэг кинонд дуу зохионо гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Жеймс Бонд бол одоо байгаа хамгийн догь франчайз. Би одоо хүртэл шокноосоо гараагүй байна" гэж Билли Айлиш хэлжээ.

Мөн Билли Айлишаас гадна алдарт уран бүтээлч Ханс Циммер киноны хөгжмийг зохиох болно.

 

Эргэн сануулахад Кэри Фукунаги найруулж, Дэниел Крейг, Рами Малек, Леа Сейду нар тоглосон "No Time To Die" кино 2020 оны дөрөвдүгээр сарын 10-нд нээлтээ хийх болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх