Хайх

Брэд Питт, Марион Котийяр нар Five Seconds of Silence киноны анхны зурганд

Брэд Питт, Марион Котийяр нар Five Seconds of Silence киноны анхны зурганд

1942

Text: Б.Амина


Зураг:

Роберт Земекисийн шинэ бүтээл 1940-өөд оны эхэн үеийг өгүүлэх кинонд Брэд Питт, Марион Котийяр нар тогложээ

"Back to the Future" гурамсан киногоороо алдартай Роберт Земекис "Five Seconds of Silence" нэртэй шинэ киноны ажилдаа оржээ. Киноны үйл явдал 1942 оны Дэлхийн хоёрдугаар дайны үед өрнөх аж. Тагнуулч Макс Ватан (Брэд Питт), Марианна Босежур (Марион Котийяр) нар Касабланкад даалгавар биелүүлж байх үедээ танилцан, бие биедээ дурлаж, улмаар гэрлэснээр үйл явдал цааш өрнөдөг байна.

Шинэ киноны зураг авалт Лондон хотноо үргэлжилж байгаа бөгөөд саяхан Питт, Котийяр нар кинонд аз жаргалтай гэр бүлийн дүрд тоглож буй зургууд цахим хуудаснаа гарчээ. Зурагнаас бид хувцасны дизайнерууд, нүүр хувиргагчид хэр сайн ажилласныг харж болохоор байна. "Five Seconds of Silence" киног арваннэгдүгээр сарын 23-нд дэлгэцнээ гаргахаар төлөвлөжээ.

Брэд Питт, Марион Котийяр нар Five Seconds of Silence киноны анхны зурганд (фото 1)Брэд Питт, Марион Котийяр нар Five Seconds of Silence киноны анхны зурганд (фото 2)

цааш үзэх