Хайх

Дайны бүсэд байгаа соёлын өв хамгаалах зорилготой байгууллага бий боллоо

Дайны бүсэд байгаа соёлын өв хамгаалах зорилготой байгууллага бий боллоо

Энэхүү төсөлд зориулж 75 сая доллар босгожээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Уржигдар Парис хотын Луврын музейд зохион байгуулагдсан олон улсын хурлын үеэр ALIPH ( Alliance for the Protection of Heritage in Conflict Areas) буюу Мөргөлдөөний Бүсэд Оршиж Буй Соёлын Өвийг Хамгаалах Холбоо үүсгэн байгуулах шийдвэр гарчээ. Энэхүү байгууллагын гол зорилго нь дэлхийн соёлын өвийн дурсгалуудыг дайны талбарт сүйрэхээс хамгаалахад оршиж байгаа юм. Уг төслийг хэрэгжүүлэхэд олон улс хамтарч 75 сая долларын санхүүжилт босгоод байна. Мөн ALIPH-ийн үйл ажиллагааг UNESCO дэмжихээ илэрхийлжээ. 

Энэхүү байгууллагын бас нэг зорилго нь хулгайлагдсан бүтээлийн хууль бус наймааг зогсоох, сүйтгэгдсэн хөшөө, дурсгалыг сэргээн засварлахад орших юм байна. Түүнчлэн тэд устан үгүй болох аюулд ороод буй урлагийн бүтээлийн агуулахыг дэлхийн олон газар байгуулах зорилго дэвшүүлжээ. 

ALIPH байгууллагад зориулж Франц (30 сая), Саудын Араб (20 сая), Арабын Нэгдсэн Эмират (15 сая), Кувэйт (5 сая), Марокко (1,5) зэрэг улсууд мөнгө хандивлажээ. Мөн Люксенбург улс энэхүү төсөлд зориулж гурван сая доллар хандивлахаа мэдэгдсэн бол Томас Каплан хувь хүний зүгээс нэг сая доллар хандивлана гэжээ. Түүнчлэн Швейцари улс Женев хотод байгуулагдах тус байгууллагын анхны төв оффисын үйл ажиллагаа ба аж ахуйн зардалд зориулж найман сая доллар хандивлах гэнэ. Харин Италичууд цэргийн хүч ба урлагийн мэргэжилтнүүдээр дэмжлэг үзүүлэх бол Герман, Хятад, Мексик зэрэг улсууд устах аюулд орсон соёлын өвийг хадгалах үүрэг хүлээжээ.

цааш үзэх