Хайх

Дуучид сүүлийн үед илүү их уран бүтээл туурвих болжээ

Дуучид сүүлийн үед илүү их уран бүтээл туурвих болжээ

Хөгжим түрээсийн үйлчилгээнүүдийн ачаар

Text: Buro.Mongolia


Зураг:

Бидний амьдарч буй өнөөгийн нийгэмд хөгжмийн ертөнцөд өмнөх үеэс илүү олон уран бүтээлүүд хийгдэж байгаа гэдгийг The Wall Street Journal мэдэгдэж байна. Бүр тодруулбал 1960-аад оноос эхлэн бүтээгдэж байгаа дуу хөгжмийн тоо одоогийн байдлаар долоо дахин өссөн гэдгийг сэтгүүлч Нейл Шах онцоллоо. Үүнийг дэлхийн хөгжмийн салбар тогтмол ба маш хурдацтай хөгжиж байгаатай холбон тайлбарлаж болох юм.

"Уран бүтээлийг компакт диск хэлбэрээр худалдан авах эсвэл интернетээс татаж авах нь зөвхөн нэг удаагийн ашиг өгдөг бол хөгжим түрээсийн үйлчилгээ ашиглан дуу сонсох нь тухайн бүтээлд олон удаа ашиг олох боломжийг олгодог. Тийм ч учраас уран бүтээлчид сүүлийн үед бүр ч их шинэ уран бүтээл хийх болсон" гэж Нейл Шах тайлбарлалаа.

Жишээ дурдахад 2000 онд 36,000 цомог дор хаяж нэг ба түүнээс дээш дижитал эсвэл материаллаг хувилбараа зарж байсан бол 2017 онд энэ тоо нь 150,000 болсон гэсэн тооцоог Nielsen статистикийн компани гаргажээ. Тэгэхээр ийм олон тооны дуу, цомгууд гарч байгаа нь уран бүтээлчдийг сонсогчдын анхаарлын төлөө тэмцэхэд хүргэж байгаа юм. Тэгвэл сонсогчид ийм олон төрлийн уран бүтээл дундаас сонголт хийхэд бүр л хэцүү болж байгаа гэдгийг The Wall Street Journal онцолж байна.

цааш үзэх