Дуучин Билли Айлишийн ах Финнеас О'Коннелл анхны бүрэн хэмжээний цомгоо гаргана
Хөгжмийн ертөнцөд томоохон байр суурь эзэлж буй 19 настай дуучин Билли Айлишийн ах болон дууных нь продюсер Финнеас О'Коннелл "Optimist" гэх нэртэй анхны бүрэн хэмжээний цомгоо толилуулахаа зарлажээ. Уг цомогт 13 дуу орсон бөгөөд ирэх аравдугаар сарын 15-нд олон нийтэд танилцуулагдах юм.
“Та бүхэнд цомог маань таалагдана гэж найдаж байна" хэмээн Финнеас өөрийн Instagram хуудсандаа бичсэн байна.
Түүнчлэн хөгжимчин залуу саяхан "A Concert Six Months From Now" уран бүтээлийнхээ албан ёсны видео клипийг гаргасан билээ. Тус клипийн зураг авалтыг Лос Анжелес хотод байрлах алдарт Hollywood Bowl концертын танхимд хийсэн байна.
Эргэн сануулахад, уран бүтээлч 2019 онд EP "Blood Harmony" гэх богино хэмжээний цомгоо гаргаж байсан бөгөөд "I Lost a Friend", "Let's Fall in Love for the Night" болон "I Don't Miss You at All" дуунуудаараа олонд танигдсан билээ.