Элли Голдинг ба Каспар Жоплинг нар хуримаа хийлээ
Хуримын зургуудыг эндээс үзнэ үү
Наймдугаар сарын 31-ний өдөр дуучин Эли Голдинг хуримаа хийлээ. Тэрээр Английн Йоркийн сүмд удаан хугацааны хамтрагч Каспар Жоплингтой гэрлэлтээ батлуулан гэр бүл болжээ. Хосууд 2018 оны наймдугаар сард сүй тавьж баярт мэдээг хуучинсаг арга барилаар The Times сониноор дамжуулан зарлаж байсан билээ.
Хуриманд уригдсан зочдоос дурдвал Сиенна Миллер, Орландо Блум, Кэти Перри зэрэг алдартнуудаас гадна Их Британийн хааны гэр бүлийн гишүүд болох гүнж Беатрис, Южини нар ээж Сара Фергюсоны хамт хүрэлцэн ирсэн байлаа.
Сүйт бүсгүй Chloé брэндийн дизайнер Наташа Рамсей-Левигийн урласан урт ханцуй, өндөр хоолойтой торгон даашинзаар гоёсон бол сүйт залуу сонгодог хар хослолыг цайвар саарал өнгийн хантааз болон хар хөх зангиатай хослуулан өмсжээ. Олон зуун цагаан шүрээр чимэглэгдсэн Эллигийн даашинзыг урлахад нийт 640 цаг зарцуулагдсан байна.