Хайх

Эмэгтэй жүжигчид киноны гол дүрд тоглох нь ихэсчээ

Эмэгтэй жүжигчид киноны гол дүрд тоглох нь ихэсчээ

Инээдмийн болон утга уянгын киноноос гадна

Text: Buro.Mongolia


Зураг:

Өнгөрсөн 2016 онд бүтээгдсэн кинонуудад эмэгтэй жүжигчид илүү их гол дүрд тоглосон байна. Энэхүү судалгааг Сан-Диегогийн Их сургуулийн "Кино, телевизийн салбар дахь эмэгтэйчүүдийг судлах төв" хийсэн бөгөөд эмэгтэй жүжигчдэд оногдох гол дүрийн тоо 2015 оныхоос 7%-р нэмэгдсэн гэдгийг тогтоожээ. 

Тэд 2016 онд хамгийн их ашиг орлоготой байсан 100 киноны 29%-д эмэгтэй гол дүрийн жүжигчин байсныг маш өндөр үзүүлэлт гэж үзэж байна. Кино компаниуд зөвхөн романтик, инээдмийн болон утга уянгын киногоор зогсохгүй мөн блокбастер төрлийн кинонд эмэгтэй гол дүрийн жүжигчид сонгох болжээ. Өнгөрсөн жилийн кинонуудаас харвал Эми Адамс шинжлэх ухааны уран зөгнөлт "Arrival" кинонд, Фелисити Жонс "Rogue One: A Star Wars Story" киноны гол дүрд, харин "Ghostbusters" киноны голлох дүрүүдэд Мелисса Маккарти, Кристен Уиг, Лесли Жонс болон Кейт Маккиннон нар тоглосон билээ.

"Эмэгтэй жүжигчид сайн гол дүр бүтээсэн тохиолдолд киноны ашиг орлого өсдөгийг бид харсаар байна" хэмээн судалгааны төвийн доктор Марта Лаузен Variety-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Судалгаанаас харахад, 2016 онд хийгдсэн утга уянгын киноны 24%, аймшгийн киноны 17%, инээдмийн киноны 28%, шинжлэх ухааны уран зөгнөлт киноны 14% тус бүрт эмэгтэй гол дүрийн жүжигчид тоглосон бол харин адал явдалт киноны 3% -д эмэгтэй гол дүр байжээ.

Судлаачид мөн жүжигчдийн арьс өнгөнд суурилж хийсэн судалгааны үр дүнг ч танилцууллаа. Үр дүнд өнгөрсөн онд гарсан кинонуудад гол дүр бүтээсэн Ази гаралтай эмэгтэй жүжигчдийн тоо 6% болон өсч, өнгөт арьст жүжигчдийн тоо 14% болсон бол Латин гаралтай жүжигчдийн тоо 4 хувиас 3% болж буурсан байна.

цааш үзэх