Эмма Стоун хамгийн өндөр цалинтай эмэгтэй жүжигчин боллоо
Үүнд “La La Land” багагүй хувь нэмэр оруулжээ
Forbes сэтгүүлийн гаргадаг хамгийн өндөр цалинтай эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг энэ жил Эмма Стоун тэргүүллээ. "La La Land" киноны дүрээрээ Оскарын шагнал хүртсэн тэрээр 2017 онд нийт 26 сая долларын орлоготой ажиллажээ.
Жагсаалтын хоёрдугаар байрыг Женнифер Энистон өөрийн 25,5 сая долларын орлогоор эзэлсэн байна. Харин гуравт жүжигчин Женнифер Лоуренс бичигдсэн бөгөөд тэрээр сүүлийн 12 сарын хугацаанд нийт 24 сая доллар олсон аж. Сануулахад өнгөрсөн жилийн жагсаалтыг Лоуренс тэргүүлж байсан юм.