Хайх

Forbes: Урлаг, соёлын салбар дахь хамгийн нөлөө бүхий хүмүүс

Forbes: Урлаг, соёлын салбар дахь хамгийн нөлөө бүхий хүмүүс

30 хүртэлх насны

Text: Б.Амина


Зураг:

Forbes сэтгүүл урлаг, соёл, загварын салбарыг төлөөлөлөгч шилдэг хүмүүсийн жагсаалтыг гаргажээ. Тэднийг залуу нас болон нөлөө бүхий байдал нь нэг дор нэгтгэлээ

Жил бүр уламжлал ёсоор Forbes сэтгүүл ирээдүйд урлаг, соёл болон загварын ертөнцийг өөрчлөх хүмүүсийн жагсаалтыг гаргадаг. Жагсаалтад бидэнд хэдийнэ танил болсон хүмүүс болон ирээдүйд илүү их танигдах залуучууд багтдаг. Энэхүү жагсаалтын хамгийн том шалгуур нь мэдээж тэдний нас залуу байх буюу 30 нас хүрээгүй байх шаардлагатай. Энэ жил хөгжмийн салбарт өөрсдийн хувь нэмрээ харамгүй оруулж байгаа 30 настай дуучид дунд Grimes болон G.E.M нар багтжээ. Харин урлаг, соёлын салбарт залуу зураачид болох Амалия Ульман, Петра Кортрайт зэрэг бусад уран бүтээлчид орсон байна. Загварын салбарын төлөөлөгчдын жагсаалтад өвөрмөц төрхтэй модель Эшли Грэхем орсон байгаа. Forbes сэтгүүлээс гаргасан салбар бүрийн 30 хүртэлх насны 30 төлөөлөгчдийн жагсаалтын бүрэн эхтэй эндээс танилцаарай.

цааш үзэх