
Friends цуврал мюзикл хэлбэрээр тайзнаа тавигдана
Чикагод
Friends цувралаас сэдэвлэсэн Friends: The One Where They Sing мюзикл энэ зун Чикагогийн тайзнаа тавигдахаар болжээ
Энэхүү мюзикл Friends цувралын албан ёсны бүтээгчидтэй ямар ч хамааралгүй гэдгийг дурдах хэрэгтэй байх. Friends: The One Where They Sing мюзиклын зохиогчдын хэлж буйгаар энэ нь албан бус хошин тоглолт байх аж.
Мюзиклын продюсер Оливер Бергер тайзнаа Чандлерын дүрээр гарах бол мөн цувралын бусад дүрүүд ч цувралын дуунуудаа дуулан тайзнаа гарах юм. Friends: The One Where They Sing мюзикл MCL Chicago театрын тайзнаа зургаадугаар сарын 10-наас долоодугаар сарын 29-н хүртэл тавигдахаар болжээ.