Грэмми 2021 шагнал гардуулах ёслол дээрх шилдэг гоо сайхны төрхүүд
Хамгийн анхаарал татам төрхүүд
Лос-Анжелес хотноо 63 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн ёслол цар тахлын улмаас ямар ч үзэгчгүйгээр болж байгаа гэдгээрээ онцлог ба уригдсан зочдын хоорондын зайг барихын тулд нийт таван тайз засагджээ. Арга хэмжээг комедиан Тревор Ноа хөтөлсөн бөгөөд Билли Эйлиш, BTS, Тейлор Свифт, Дуа Липа, Харри Стайлс, Cardi B нар өөрсдийн үзүүлбэрээ толилуулсан байна.
Мэдээж шагнал гардуулах ёслолын халуухан сэдвийн нэг болох уран бүтээлчдийн гоо үзэсгэлэн Грэмми ёслолыг улам гэрэлтүүлж байлаа. Тухайлбал Дуа Липа алдарт дива Шерийг санагдуулам төрхийг бүрдүүлсэн бол Фиби Брижерсийн готик төрх болон Билли Айлишийн шийдэмгий хувцаслалт улаан хивсний ёслолыг илүү сонирхолтой болголоо. Ингээд Грэмми шагнал гардуулах ёслолын хамгийн үзэсгэлэнт төрхүүдийг харцгаая.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт