Хайх

“Hannibal” эргэн ирсэн нь: Цуврал 2017 онд үргэлжлэх үү?

“Hannibal” эргэн ирсэн нь: Цуврал 2017 онд үргэлжлэх үү?

Мадс Миккельсен Ханнибал Лектерийн дүрд тоглох уу?

Text: Buro.Mongolia


Зураг:

“Hannibal” цувралын бүтээгч Брайан Фуллер тус киноны зураг авалтанд эргэн орох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

NBC телевизээс 2015 онд зогсоогоод байсан "Hannibal" цувралын дөрөвдүгээр улирлыг Брайан Фуллер хийх төлөвлөгөөтэй байгаа талаар The Wrap сайт мэдээллэжээ. Найруулагчийн хэлснээр бол Томас Харрисын зохиолоос сэдэвлэсэн энэхүү цувралыг үргэлжлүүлэхийг зөвхөн тэр төдийгүй жүжигчид ч хүсч байгаа гэнэ. Ялангуяа Ханнибал Лектер болон Уилл Грэмийн дүрийг бүтээсэн Мадс Миккельен ба Хью Дэнси нар цувралд эргэн ирэхийг хүсчээ. Хэрэв Фуллер цувралыг үргэлжлүүлбэл, зураг авалтыг ирэх оны найман сараас л эхлүүлэх юм. Тиймээс "Hannibal" цувралын шүтэн бишрэгчид маш удаан хүлээх хэрэг гарах нь ээ. Юутай ч, тэдэнд дуртай олон ангит киногоо дахин хүлээн авч үзэх боломж гарч ирж байгаа бололтой.

цааш үзэх