Хайх

Каннын кино наадам Netflix-ийн эсрэг үйлдэл хийлээ

Каннын кино наадам Netflix-ийн эсрэг үйлдэл хийлээ

Дүрмээ чангатгаж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Каннын кино наадмын зохион байгуулагчид үндсэн хөтөлбөрт өрсөлдөх гэж буй бүтээлүүдэд өндөр шалгуур тавьж байна. Тодруулбал одооноос эхлэн зөвхөн Францын нутаг дэвсгэр дээрх кино театруудад гарсан бүтээлүүд л Каннын кино наадмын үндсэн шагналд өрсөлдөх боломжтой боллоо. Харин энэхүү шийдвэр нь юуны түрүүнд Netflix, Amazon компаниудын бүтээлд хамааралтай болж байгаа юм.

Netflix болон бусад томоохон кино түрээсийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд өөрсдийн бүтээсэн киногоо кино театруудаар бус, зөвхөн онлайн тавцангаар цацдаг нь зөрчилдөөн үүсэх гол шалтгаан болоод байна. Каннын кино наадмын тус шийдвэр кино түгээгчдийн хувьд ямар ч ашиггүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм.

Гэхдээ энэ жил наадмын зохион байгуулагчид Netflix-ийн бүтээсэн "Okja" ба "The Meyerowitz Stories" гэх хоёр бүтээлийг үндсэн хөтөлбөрөөс хасахгүй гэдгээ мэдэгдсэн байна. 

цааш үзэх