Хайх

Кейт Бланшетт МоМА-с шагнал хүртэнэ

Кейт Бланшетт МоМА-с шагнал хүртэнэ

Альфонсо Куаронагийн дараа

Text: Б.Амина


Зураг:

Нью-Йоркийн МоМА-с гардуулдаг шагналыг Мексикийн нэрт найруулагч Альфонсо Куарона авч байсан бол энэ удаад Кейт Бланшетт хүртэхээр болжээ. Шагналыг музейн ойн баяраар гардуулна

Энэ жил Кино урлагийн музейн хувьд онцгой жил болж байна. Учир нь тэд Нью-Йорк хотноо 11-р сарын 17-нд найм дах жилийнхээ ойг тэмдэглэнэ. "Бид ойн баярын өдрөө МоМА шагналыг Кейтэд гардуулах болсондоо маш их баяртай байна. Тэр хэзээ ч эрсдэл гаргахаас эмээлгүйгээр дүрээ маш сайн амилуулдаг чадварлаг жүжигчин" гэж тус музейн удирдагч Радженда Рой ярьжээ.

Кейт Бланшетт Вуди Аллены киноны Жасмины дүр болон Авиатор киноны туслах дүрээр хоёр удаа Оскарын шагнал хүртсэн юм. Харин одоо Нью-Йоркийн орчин үеийн урлагийн музей кино урлагт оруулж буй хувь нэмрийг нь үнэлж шагнахаар боллоо. Энэхүү шагналыг түүнтэй мэргэжил нэгт Тильда Суинтон, Квентин Тарантино, Педро Альмодовар, Тим Буртон, Баз Лурман нар хүртэж байжээ.

 

цааш үзэх