Хайх

Хүүхдийн баяраар Улаанбаатар хотод зохион байгуулагдах арга хэмжээнүүд

Хүүхдийн баяраар Улаанбаатар хотод зохион байгуулагдах арга хэмжээнүүд

Хаана, юу болох вэ?

Text: Buro.Mongolia


Жил бүрийн зургаадугаар сарын 1-ний өдөр тохиодог Хүүхдийн баярыг Монгол улс даяар бүх нийтийн амралтын өдөр болгон өргөн хүрээнд тэмдэглэсээр ирсэн билээ. Эл өдрийг дурсмагц хүн бүрийн бодолд Сүхбаатарын талбайд гэр бүлээрээ татуулсан дурсгалын зураг, хүүхдийн парк, өнгө өнгийн шаар, бэлэг, амттанаар бялхсан бага насны сайхан дурсамжууд эргэлддэг гэдэгт эргэлзэх зүйл үгүй биз ээ.

Түүхийн хуудсыг эргэн сөхвөөс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг анх 1925 онд Женев хотод зохион байгуулагдсан “Хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн бага хурал”-ын үеэр тунхаглаж, улмаар 1951 оноос эхлэн улс орнууд өөр өөрсдийн ялгаатай арга барилаар тэмдэглэсээр иржээ. Харин манай орны хувьд 1952 оноос эхлэн энэхүү өдрийг Хүүхдийн баяр нэрэн дор тэмдэглэж, 1995 онд ерөнхийлөгч П.Очирбатын тушаалаар Эх үрсийн баяр болгон нэрээ өөрчилж байв. Гэвч ердөө найман жилийн дараа буюу 2003 оны тавдугаар сарын 22-нд Эх үрсийн баяр нэршлийг албан ёсоор цуцалж хүүхдийн баяр хэвээр үлдээсэн юм.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах энэ өдөр улс орнууд хүүхдийн эрх бүх түвшинд хамгаалагдаж байгаа эсэхийг нягтлан шалгах, хүүхэд бүр эрүүл аюулгүй орчинд өсөж торниж, боловсрол эзэмших эрхтэй талаарх хүн амын мэдлэгийг дээшлүүлэх, хүүхдийн эрхтэй холбоотой одоог хүртэл шийдвэрлэгдээгүй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэхэд онцгой ач холбогдол хандуулахыг чухалчилдаг ажээ. Харин эцэг эхчүүдийн хувьд энэ өдрийг бяцхан үрстэйгээ хэрхэн хөгжилдөхөө төлөвлөх нь л хамгаас чухал байдаг билээ. Тиймээс энэ удаад баярын төлөвлөгөөгөө хараахан гаргаж амжаагүй яваа уншигчдадаа зориулан зургаадугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдах арга хэмжээнүүдийг тоймлон хүргэж байна.


Сүхбаатарын талбай

"Хайр түгээе" хүүхдийн баярын арга хэмжээ

Үнэ төлбөргүй

Хүннү Молл

Хүүхдийн баяраар Улаанбаатар хотод зохион байгуулагдах арга хэмжээнүүд (фото 1)

"Сүүлчийн динозавр" хүүхдийн бүжгэн жүжиг 

Үнэ төлбөргүй

Төв цэнгэлдэх хүрээлэн

"KIDS ART FEST Ulaanbaatar" хүүхдийн дүрслэх урлагийн фестиваль

Үнэ төлбөргүй

Зайсан Хилл цогцолбор

“Magic Show” олон улсын илбийн үзүүлбэр

Тасалбарын үнэ 49,000 төгрөг

Kawai business center

"Disney Magic Day" хүүхдийн баярын тоглолт 

Тасалбарын үнэ 100,000 төгрөг

Маппет театр 

"Намайг дурсаарай КОКО" хүүхдийн жүжиг

Тасалбарын үнэ 30,000 төгрөг

Хүй долоон худаг

"МОНГОЛ ХҮҮ" үндэсний хүүхдийн баяр 

Үнэ төлбөргүй

Adventure Zone тоглоомын төв

Хүүхдийн баяраар Улаанбаатар хотод зохион байгуулагдах арга хэмжээнүүд (фото 2)

Бамбүү театрын үлгэр амилах цаг 

Тасалбарын үнэ 50,000 төгрөг

Тусгаар тогтнолын ордон

"Миний дүү динозавр" хүүхдийн жүжиг

Тасалбарын үнэ 40,000 төгрөг

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

"Дэггүй Лиз" балет

Тасалбарын үнэ 30,000-60,000 төгрөг

Монголын хүүхдийн ордон

Хүүхдийн баяраар Улаанбаатар хотод зохион байгуулагдах арга хэмжээнүүд (фото 3)

"АЛИСА – төсөөллийн хүч" хүүхдийн жүжиг

Тасалбарын үнэ 25,000 төгрөг

Улсын Драмын Эрдмийн Театр

"Миний аав супер баатар" хүүхдийн жүжиг

Тасалбарын үнэ 12,000-15,000 төгрөг 

Соёлын төв ордон

"Пороро болон түүний найзууд, Наруто болон түүний андууд" хүүхдийн баярын тоглолт

Тасалбарын үнэ 25,000-30,000 төгрөг

Crocus event hall

Хүүхдийн баяраар Улаанбаатар хотод зохион байгуулагдах арга хэмжээнүүд (фото 4)

"Шидтэний туслах Чами" хүүхдийн жүжиг

Тасалбарын үнэ 59,000-79,000 төгрөг

Хүүхдийн урлан бүтээх төв

"Томоогүй тооройн адал явдал" хүүхдийн жүжиг

Тасалбарын үнэ 20,000 төгрөг

The Corporate Hotel and Convention Centre

Хүүхдийн баяраар Улаанбаатар хотод зохион байгуулагдах арга хэмжээнүүд (фото 5)

"Питер Пен" хүүхэд, гэр бүлийн жүжиг

Тасалбарын үнэ 30,000 төгрөг

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх