Хайх

Кианугийн найз бүсгүй Александра Vogue сэтгүүлд: “Надад хайр чухал”

Кианугийн найз бүсгүй Александра Vogue сэтгүүлд: “Надад хайр чухал”

Зураач бүсгүй богино хэмжээний ярилцлага өгчээ

Text: Buro.Mongolia


Киану Ривзийн найз бүсгүй, чадварлаг зураач Александра Грант Их Британийн Vogue сэтгүүлд ярилцлага өгөн, зураг авалтад оролцсон байна. Тэрээр Киану болон түүний хоорондох харилцаа, мөн өөрийн ажил ба амьдралын талаарх үзэл бодлоо илэрхийлжээ.

Грант АНУ-ын Огайо мужид багш нарын гэр бүлд төрж өссөн бөгөөд багаасаа Мексик, Парис зэрэг олон газруудаар аялаад үзсэн гэнэ. Тэрээр бүр 11 настай байхдаа Миссури мужийн Сент-Луис дахь боардинг сургуульд сурах хүсэлтэй байгаагаа эцэг эхдээ итгэл дүүрэн мэдэгдэж байжээ. "Би багаасаа л юунаас ч айдаггүй, өөрийнхөө юу хүсэж байгааг сайн мэддэг байсан" хэмээн Александра ярьсан юм.

Кианугийн найз бүсгүй Александра Vogue сэтгүүлд: “Надад хайр чухал” (фото 1)

Александрагийн үс 25 наснаас нь эхэлж бууралтсан бөгөөд 30 нас хүрэх үед нь бүхэлдээ буурал болсон байжээ. Харин тэрээр улс төрийн шалтгаанаар үсээ будалгүй буурал хэвээр нь үлдээх шийдвэрийг гаргасан байна. "Би хүний сонгох эрхэд итгэдэг. Ер нь л хүнийг илүү өөртөө итгэлтэй мэдрэхэд нь тусалдаг тэр бүх зүйлд итгэдэг. Өнөөдөр үзэсгэлэнтэй гэж тооцогддог зүйлс илүү өргөн сонголттой байх учиртай. Энэ дэлхий дээр 7 тэрбум хүн бий шүү дээ. Тэр бүх хүнд сонголт байх учиртай" гэж Александра тайлбарлажээ.

Грант нийгэмд түгээмэл болсон хэвшмэл ойлголтууд болон "төгс" дүр төрхөд итгэдэггүй гэдгээ онцолсон юм. "Миний өндөр 184 см, мөн ус маань буурал. Хэрвээ би Ким Кардашьян шиг харагдахыг хүсдэг байсан бол хөлөө богиносгох хагалгаанд орохоос өөр аргагүй байхсан".

Кианугийн найз бүсгүй Александра Vogue сэтгүүлд: “Надад хайр чухал” (фото 2)

Харин зураач болох нь Грантын хувьд бага наснаас нь тодорхойлогдсон, ойлгомжтой зүйл байсан бөгөөд тэрээр өөрийгөө зөвхөн уран зураг биш өөр олон чиглэлээр хөгжүүлэхийг хүсдэг болохоо хэлсэн юм.

Сэтгүүлч түүнээс хайр дурлал, гэр бүлийн талаар асуухад Грант гэрлэлтэд итгэдэг болохоо хэлж "Хувь хүний хувьд би бүх төрлийн хайрыг маш их чухалчилдаг. Мэдээж би зураач хүний хувьд өөрийгөө тусгаарлах үе гардаг. Гэхдээ өөрийгөө тусгаарлах нь зөв зам биш тул хүмүүстэй үүсгэсэн харилцан холбоонуудаа маш их үнэлдэг".

Александра Грант одоогоор Техасын Marfa галерейд шинэ үзэсгэлэнгээ дэлгэхээр бэлдэж байгаа бөгөөд хамгийн том гурван зураг нь Антигон хааны тухай домгоос сэдэвлэсэн байна. "Би үзэн ядах гэж биш хайрлах гэж төрсөн" гэх домогт дурдагддаг ишлэлийг хуваалцсанаар Александра уран зургуудынхаа үндсэн санааг тайлбарлажээ.

Кианугийн найз бүсгүй Александра Vogue сэтгүүлд: “Надад хайр чухал” (фото 3)

 

цааш үзэх