Ким Кардашьян 2018 онд хэр их хэмжээний мөнгө олсон бэ?
Зөвхөн Кимийн үүсгэн байгуулсан KKW Beauty брэнд гэхэд л түүнд 100 сая ам.долларын орлого оруулжээ
Реалити шоуны од Ким Кардашьян хүрсэн бүхнээ "алт" болгон хувиргадаг бизнесийн онцгой чадвартай бололтой. Тухайлбал тэрээр өнгөрч буй онд ойролцоогоор 350 сая ам.доллар олсон байна. Үүнээс 100 сая ам.долларыг түүний 100% эзэмшилд байдаг KKW Beauty косметикийн брэнд авчиржээ. Мөн тэрээр орлогынхоо эх үүсвэрийн ихээхэн хэсгийг буюу 45 сая ам.долларыг "Kim Kardashian: Hollywood" аппаас бүрдүүлсэн байна.
2018 онд Ким Кардашьян маш олон сурталчилгаанд оролцсоноос гадна олон нийтийн сүлжээгээр дамжуулан сурталчилгааны пост нийтэлж байсан юм. Жишээ нь түүний Instagram дахь хамгийн өндөр үнэтэй пост нэг сая ам.долларт хүрчээ.
Түүнчлэн Ким Кардашьян энэ жил хэд, хэдэн үл хөдлөх хөрөнгө, тэр дундаа Bel Air дахь харшаа худалдсан байгаа. Үл хөдлөх хөрөнгийн худалдаанаас Ким нийт есөн сая ам.долларыг олсон байна.
Үүнээс гадна Ким Кардашьяны нөхөр Канье Уэст энэ онд 160 сая ам.долларын орлоготой ажиллажээ. Ингэснээр хосууд зөвхөн 2018 онд ойролцоогоор 510 сая ам.доллар (тийм ээ, та зөв уншсан!) олжээ.