Хайх

Ким Кардашьян загварын салбарын “Оскар” хүртэнэ

Ким Кардашьян загварын салбарын “Оскар” хүртэнэ

Загварын ертөнцөд оруулсан хувь нэмрийнхээ төлөө

Text: Buro.Mongolia


Америкийн загвар зохион бүтээгчдийн зөвлөл энэ жилийн CFDA Fashion Awards шагнал гардуулах ёслолын хүрээнд Ким Кардашьяныг "Оны хамгийн нөлөө бүхий эрхэм"-ээр өргөмжлөхөөр болжээ. Уг номинацыг энэ жилээс эхлэн анх удаа нэвтрүүлж байгаа бөгөөд санаачилгыг нь дизайнер Томми Хилфигер гаргасан байна. "CFDA Fashion Awards ёслолын зөвлөлийн гишүүд энэ сонголт дээр бүгд санал нийлсэн. Ким үнэхээр л загварын салбарт хүчтэй нөлөөлж, брэндүүдийн өөрсдийгөө сурталчлах, төлөөлөх уламжлалт аргачлалыг өөрчилж чадсан. Тэрээр ихэнх дизайнеруудтай нөхөрсөг харилцаатай байдаг бөгөөд дэлхийн хэмжээнд нөлөө үзүүлдэг" хэмээн CFDA-ын ерөнхийлөгч Стивен Колб ярьжээ. Тэрээр мөн Кимийн нөлөөлөл Америкийн загвар зохион бүтээгчдийн зөвлөлийн байр суурийг өсгөх чадвартай гэдгийг онцолсон байна.

 

 

2018 оны CFDA Fashion Awards шагнал гардуулах ёслол зургаадугаар сарын 4-нд Нью-Йорк хотноо зохиогдох болно.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх