Хайх

Курт Кобейны өмсөж байсан хуучин цамц 334,000 ам.доллараар зарагдлаа

Курт Кобейны өмсөж байсан хуучин цамц 334,000 ам.доллараар зарагдлаа

26 жилийн турш угааж цэвэрлээгүй, тамхины цогоор түлсэн, толботой цамц

Text: Buro.Mongolia


Зураг:

Одоогоос 26 жилийн өмнө Nirvana хамтлагийн "MTV Unplugged" нэвтрүүлэгт зориулсан алдарт тоглолтын үеэр хамтлагийн дуучин Курт Кобейны өмсөж байсан ногоон саарал өнгийн кардиган цамц дуудлага худалдаагаар зарагдлаа. Тодруулбал тамхины цогоор түлсэн, толботой, хуучин цамц Нью-Йорк хотод зохиогдсон Julien's Auction дуудлага худалдааны үеэр 334,000 ам.доллараар зарагдсан байна. Курт Кобейн энэхүү цамцыг хамгийн сүүлд "MTV Unplugged" нэвтрүүлэгт өмссөнөөс хойш хэзээ ч угааж, цэвэрлэж байгаагүй гэж дуудлага худалдааны төлөөлөгчид мэдэгджээ.

Түүнчлэн уг дуудлага худалдаанд Курт Кобейны Fender Mustang загварын усан цэнхэр өнгийн гитар 340,000 ам.доллараар зарагдсан байна. Үүнээс өмнө тус гитар нь Рок-н-роллын Алдрын танхимд хадгалагдаж байсан юм.

Эргэн сануулахад Nirvana хамтлагийн ахлагч, гранж рок урсгалын хамгийн том од Курт Кобейн 1994 онд буюу ердөө 27 насандаа амиа хорлон хорвоог орхисон юм.

цааш үзэх