Квентин Тарантино цуврал бүтээнэ
Вестерн төрлийн
Элмор Леонардын зохиолоор хийх телевизийн цуврал бүтээл найруулагчийн дараагийн ажил болж магадгүй боллоо
Квентин Тарантино Premiere сэтгүүлтэй хийсэн ярилцлагынхаа үеэр түүнд Элмор Леонардын "Forty Lashes Less One" зохиолыг дэлгэцийн бүтээл болгох эрх байгаа гэдгийг ярьжээ. Уг бүтээл Тарантиногийн ээлжит вестерн төрлийн бүтээл болох ба 4-6 цаг үргэлжлэх цуврал хэлбэрээр гарах аж.
Зохиолд гол дүрүүд болох Энэтхэг болон өнгөт арьст цэргүүд Америкийн хамгийн хатуу дэглэмтэй шоронд хоригдож буй тухай гардаг. Тэд хамтын хүчээр эрх чөлөөнд хүрэхийн тулд нэгдэхээр шийдэж үйл явдал цааш өрнөнө.