Ле Корбюзьегийн бүтээлүүд ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтанд бүртгэгдлээ
Долоон оронд буй 17-н бүтээл
ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн хорооны 40-р чуулганы үр дүнд алдарт архитектор Ле Корбюзьегийн бүтээлүүдийг дэлхийн өвийн жагсаалтанд багтаах шийдвэр гарсан байна
Швейцарь гаралтай, франц архитектор Ле Корбюзьегийн барилгууд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд багтахаар болжээ. Энэхүү жагсаалтанд орсон түүний 17 барилгаас зургаа нь Францын газар нутаг дээр оршиж байгаа бол үлдсэн нь Герман, Аргентин, Бельги, Энэтхэг, Япон, Швейцарь зэрэг орнуудад байдаг. ЮНЕСКО-гийн энэхүү шийдвэрт "Ле Корбюзьегийн бүтээлүүдэд архитектурын шинэ хэл тусгагдсан ба XX зууны асуудлуудад үр дүнтэй хариулт өгсөн" гэж тэмдэглэжээ.
Энэхүү жагсаалтанд орсон түүний бусад онцлох бүтээлүүдээс дурдвал, Токио хотын барууны урлагийн музейн барилга, Лион хотын Ла-Туретт сүм ба Штутгарт дахь Вайсенхоф орон сууцны хоёр барилга багтсан юм.