Хайх

Lego брэнд \"Friends\" цувралаас сэдэвлэсэн цуглуулга гаргалаа

Lego брэнд "Friends" цувралаас сэдэвлэсэн цуглуулга гаргалаа

Цувралын 25 жилийн ойд зориулан

Text: Buro.Mongolia


Зураг:

"Friends" цувралын 25 жилийн ойг тохиолдуулан дэлхийн томоохон брэндүүд алдарт цувралд зориулсан бүтээгдэхүүнүүд гаргасаар байна. Жишээ нь саяхан Pottery Barn гэр ахуйн брэнд "Friends" цувралаас сэдэвлэсэн капсул цуглуулга худалдаанд гаргасан бол одоо Lego тоглоомын ээлж иржээ.

Тодруулбал Lego брэнд нийт 1,070 ширхгээс бүрдэх "Friends"-ийн угсардаг тоглоомын сет шинээр танилцуулсан байна. Энэхүү сетэд цувралын гол баатрууд болох Чендлер, Жоуи, Росс, Рэйчел, Моника ба Фибигийн дүрстэй бяцхан тоглоомуудаас гадна тэдний хайртай Central Perk кофе шоп ч багтжээ. Гайхалтай нь цуглуулгад орсон эд зүйл бүрийг маш нарийн детальтай бүтээсэн байна. Central Perk кофе шопын интерьер, буйдан, хаалга, хөшиг, тэр ч бүү хэл кофе шопын менежер Гантер гээд бүх зүйл яг л цувралд гардагтай ижил болсон байгаа.

Цувралын баатрууд ч мөн дэлгэцийн хувилбаруудтайгаа адилхан болсон бөгөөд дүр тус бүр өөрийн гэсэн онцлогийг харуулсан эд зүйлс барьжээ. Жишээ нь тоглоомон Рэйчелийг зөөгчийн тавиур, кофетой, Фибиг гитартай бүтээсэн бол Моникаг гадил жимс ба самартай кекс барьсан байгаагаар урлажээ. Харин Росс сонин барьж, Чендлерт зориулан зөөврийн компьютер бүтээсэн бол Жоуид мэдээж хэрэг пицца бариулсан байна.

Энэхүү цуглуулгыг та 2019 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 60 ам.доллараар худалдан авах боломжтой.

Lego брэнд "Friends" цувралаас сэдэвлэсэн цуглуулга гаргалаа (фото 1)

Lego брэнд "Friends" цувралаас сэдэвлэсэн цуглуулга гаргалаа (фото 2)

Lego брэнд "Friends" цувралаас сэдэвлэсэн цуглуулга гаргалаа (фото 3)

Lego брэнд "Friends" цувралаас сэдэвлэсэн цуглуулга гаргалаа (фото 4)

Lego брэнд "Friends" цувралаас сэдэвлэсэн цуглуулга гаргалаа (фото 5)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх