Хайх

Дэвид Бекхэмийн хөрөг зургуудтай үзэсгэлэн Лондонд нээгдэнэ

Дэвид Бекхэмийн хөрөг зургуудтай үзэсгэлэн Лондонд нээгдэнэ

"David Beckham: The Man"

Text: Б.Амина


Зураг:

Дэвид Бэкхэмийн эршүүд төрхтэй сурталчилгааны болон зохиомжит гэрэл зургийн үзэсгэлэн хоёрдугаар сарын 27-нд Лондон хотноо нээгдэх бөгөөд 27 алдартай гэрэл зурагчны бүтээл дэлгэгдэнэ

Дэлхийн хэмжээний шилдэг гэрэл зурагчид болох Энни Лейбовиц, Стивен Кляйн, Питер Линдберг, Марио Сорренто болон бусад зурагчдын авсан Дэвид Бекхэмийн 50 гаруй гэрэл зураг удахгүй үзэсгэлэн болж гарах гэж байна. Эдгээр гэрэл зургууд үзэсгэлэн нээлтээ хийсний дараа дуудлага худалдаагаар зарагдах бөгөөд цугларсан бүх мөнгө нь Дэвид Бекхэмийн "7: The David Beckham UNICEF Fund" буяны санд шилжих ажээ. 

Тус үзэсгэлэн Лондонгийн 30 Berkeley Square-т байрлах Phillips дуудлага худалдааны танхимд хоёрдугаар сарын 27-нд олонд дэлгэгдэх ба харин дуудлага худалдааг гуравдугаар сарын 10-нд зохион байгуулахаар товложээ.

Дэвид Бекхэмийн хөрөг зургуудтай үзэсгэлэн Лондонд нээгдэнэ (фото 1)Дэвид Бекхэмийн хөрөг зургуудтай үзэсгэлэн Лондонд нээгдэнэ (фото 2)Дэвид Бекхэмийн хөрөг зургуудтай үзэсгэлэн Лондонд нээгдэнэ (фото 3)Дэвид Бекхэмийн хөрөг зургуудтай үзэсгэлэн Лондонд нээгдэнэ (фото 4)Дэвид Бекхэмийн хөрөг зургуудтай үзэсгэлэн Лондонд нээгдэнэ (фото 5)

цааш үзэх