Меган Маркл “Suits” цувралыг орхино
11-р сараас эхэлнэ
Жүжигчин Меган Маркл "Suits" цувралын Рэйчел Зэйний дүрээс татгалзсан гэдгийг The Daily Star вебсайт мэдээллэж байна. Тэрээр 2011 оноос эхлэн хуульчийн туслах бүсгүйн дүрийг бүтээж ирсэн юм. Тэгвэл саяхан жүжигчин бүсгүй продюсеруудад тус цувралын наймдугаар улиралд тоглохгүй гэдгээ мэдэгджээ.
Одоогоор Меган Маркл "Suits" цувралын долоодугаар улирлын 11-16 ангиудын зураг авалтанд оролцож байгаа бөгөөд арваннэгдүгээр сар гэхэд энэхүү төслийг бүр мөсөн орхино гэдгийг Express сонин мэдээллэж байна.
The Daily Star вебсайтын онцолсноор Меган UNICEF сангийн төслүүд дээр ажиллаж байгаа ба цаашид ч өөрийгөө сайн үйлсийн ажилд зориулахаар шийдсэн гэнэ.
Сонирхуулахад Меган Марклын найз залуу хунтайж Харри аль хэдийнэ түүнийг хатан хаантай танилцуулсан байгаа юм. Мөн хунтайж Харри Меганд гэрлэх санал тавьснаас болж жүжигчин бүсгүй "Suits" цувралыг орхих болсон гэж зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд таамаглаж байна.
"Suits" цувралын наймдугаар улирлын зураг авалт 2018 онд эхэлнэ.