Хайх

Олон улсын гэрэл зургийн музей ба алдрын танхимд Стив Жобс оржээ

Олон улсын гэрэл зургийн музей ба алдрын танхимд Стив Жобс оржээ

Гэрэл зургийн түүхэнд хувь нэмэр оруулсны төлөө

Text: Buro.Mongolia


Зураг:

Apple-ын үүсгэн байгуулагч Стив Жобс гэрэл зургийн түүхэнд хувь нэмэр оруулсныхаа төлөө Энни Лейбовиц, Эрнст Хаас, Себастьян Салгаду ба Adobe Photoshop-ын үүсгэн байгуулагчид болох Жон ба Томас Нолл нартай нэг эгнээнд багтлаа

Apple-ын iPhone утас зохион бүтээсэн нь Стив Жобсыг энэхүү нэр хүндтэй танхимд багтах гол шалтгаан болжээ. Учир нь Flickr сайтын мэдээллэснээр iPhone гар утасны камер одоогоор дэлхийн хамгийн түгээмэл ашиглагддаг камер юм байна.

"Стив Жобс бол Америкийн зохион бүтээгч, бизнесмен, өнөөдөр дэлхийд хамгийн их шинийг санаачлаж буй Apple компаний үүсгэн байгуулагчийн нэг юм. Стивийн ачаар урлаг соёлын ертөнцөд хувьсал хийсэн төхөөрөмж бий болсон. Үүний ачаар дизайнер, найруулагч, хөгжмийн продюсерууд, зурагчдад маш чухал хэрэгслүүд гарсан. Стив Жобсын урлаг соёлын салбарын хөгжилд оруулсан хамгийн том хувь нэмэр бол iPhone юм. iPhone арав хүрэхгүй жилд гэрэл зургийн урлаг ба энэ салбарыг бүхэлд нь өөрчилсөн" гэж албан ёсны мэдэгдэлд дурджээ.

Энэ онд 50 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Олон улсын гэрэл зургийн музей ба алдрын тамхим нь урлаг ба гэрэл зургийн шинжлэх ухаанд асар их хувь нэмэр оруулсан хүмүүсийг л эгнээндээ багтаадаг байна.

 

 

цааш үзэх