Хайх

Пенелопа Крус ба Хавьер Бардем нарын тоглосон бүтээл Каннын кино наадмыг нээнэ

“Everybody Knows”

Text: Buro.Mongolia


Зураг:

 

Найруулагч Асгар Фархадигийн бүтээсэн "Everybody Knows" нэртэй сэтгэлзүйн триллер кино 71 дэх удаагийн Каннын кино наадмыг нээхээр болжээ.

Уг бүтээл нь Каннын кино наадмыг нээж байгаа Испани хэл дээр гарсан хоёр дах кино болж байна. Өмнө нь алдарт найруулагч Педро Альмодоварын "Bad Education" нэртэй кино 2004 оны Каннын кино наадмыг нээж байсан түүхтэй.

Фархадигийн бүтээсэн энэхүү киноны үйл явдал Пенелопа Крусын бүтээсэн Лора гэх дүрийн эргэн тойронд өрнөнө. Бүсгүй хамаатнуудаа эргэж очихоор Буэнос-Айрес хотоос нэгэн жижиг тосгоныг зорьдог. Гэсэн хэдий ч гэр бүлийн уулзалт хэний ч төсөөлөөгүй, гэнэтийн үйл явдлуудаар дүүрэн байж, киноны бүх баатруудын хувь заяаг өөрчилж орхино.

Эргэн сануулахад 71 дэх удаагийн Каннын кино наадам 2018 оны тавдугаар сарын 8-19-ний хооронд зохиогдох болно. Энэ жилийн кино наадмын шүүгчдийн багийг жүжигчин Кейт Бланшетт ахлахаар болсон юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх