Путин Элтон Жоныг пранкеруудад гомдохгүй байхыг хүслээ
Мөн уулзалтын талаар ярьжээ
Вован, Лексус нар утсаар тоглосон явдлаас хойш Путин алдарт дуучин руу утасджээ. Энэ удаад ерөнхийлөгч өөрөө залгаж буйг Элтон Жонд итгүүлэхийн тулд хэрхэн ярьсаныг мэдэхгүй ч Путин түүнийг пранкеруудад гомдохгүй байхыг хүсч, мөн тэдний цагийн хувиарт тохиромжтой цаг гармагц уулзаж, дуучны санааг зовоож буй асуудлын талаар ярилцахаа хэлжээ.
Путин Элтон Жон руу залгаж "Би тань руу утсаар тоглодог залуус залгасныг мэднэ. Та харин тэдэнд битгий гомдоорой. Тэд гэмгүй залуус ч энэ нь тэднийг зөвтгөхгүй" гэж ярьсан хэмээн Дмитрий Песков мэдээллэжээ.
"Путин мөн Элтон Жоныг маш сайн уран бүтээлч гэдгийг мэднэ. Хэрэв ирээдүйд тэдний цагийн хувиарт уулзалдах тохиромжтой цаг гарвал, түүнтэй уулзан асуудлыг ярихад бэлэн" гэж хэвлэлийн төлөөлөгч нь нэмж хэлсэн юм.
Ийнхүү утсаар тоглосон явдал бодит уулзалтанд хүргэж, ЛГБТ идэвхитэнгүүд Вован болон Лексус нарт талархах хэрэг гарлаа.