Хайх

Рүперт Мердок 21st Century Fox-ын удирдах албаны суудлаа бага хүүдээ шилжүүлжээ

Рүперт Мердок 21st Century Fox-ын удирдах албаны суудлаа бага хүүдээ шилжүүлжээ

Ааваас хүүд нь


Зураг: Buro 24/7 Russia

CNBC-гийн мэдээлснээр Рүперт Мердок 21st Century Fox-ыг орхихоор шийдсэн байна. Өв залгамжлалын тухай асуудал Америкийн томоохон кино студиудын болон дэлхийн кино ертөнцийн анхаарлыг ихэд татжээ.

CNBC-гийн мэдээлж буйгаар 84 настай Мердок бага хүү Жеймсийг орлогчоороо үлдээх болжээ. Өв залгамжлалын асуудлыг болох удирдах зөвлөлийн хурлаар удахгүй хэлэлцэх ба энэ үед Рүперт Мердок мэдэгдэл хийх болов уу. 21st Century Fox-ын тэргүүн гэр бүлтэй дотно хүмүүсийн хэлж буйгаар компаниа тэрбээр бүр орхихгүй, гүйцэтгэх захирлын суудлыг эзэлж, түүний хоёр дах хүү Лахлан нь хурлын удирдагчаар хамтран ажиллах юм байна.

Алсыг харсан Мердок 2014 оноос эхлэн ухрах төлөвлөгөөгөө боловсруулан өөрийн хөвгүүдээ удирдах гол албан тушаалууд дээр томилжээ. Сануулахад, News of the World-ийн сэтгүүлчид Мердокийг хууль бусаар чагнаснаас хойш мэдээллийн магнатын байгууллага, албан тушаалтнуудтай холбоотой ээдрээтэй асуудлуудын тухай мэдээлэл тарсан билээ. Харин одоо томоохон кино студиудын хувь заяа хэрхэн шийдэгдэхийг хүлээцгээе.  

 

 

цааш үзэх