Шинэ "Batman" Бен Аффлекгүй үргэлжилнэ
DC Comics гурван шинэ киноны нээлтийн товыг зарлалаа
Супер баатартай киноны шүтэн бишрэгчдэд сайхан мэдээ дуулгахад, DC Comics "The Batman", "Suicide Squad", "DC Super Pets" гэсэн гурван шинэ киноны нээлтийн товыг зарласан байна. Үүнээс хүмүүсийн дунд хамгийн их хүлээлт үүсгээд байгаа "The Batman" кино 2021 оны зургаадугаар сарын 25-нд нээлтээ хийх нь тодорхой боллоо. Уг киноны найруулагчаар Мэтт Ривз сонгогдсон бөгөөд жүжигчин Бен Аффлек дахин гол дүрийг бүтээхгүй гэдгийг кино компанийн зүгээс мэдэгджээ. Учир нь шинэ ангийн үйл явдал залуу Брюс Уэйний амьдралд төвлөрнө гэдгийг найруулагч Ривз онцолсон байна. Өдгөө 46 настай Бен Аффлек өмнө нь Бэтмений дүрийг "Batman v Superman: Dawn of Justice", "Suicide Squad", "Justice League" гэсэн гурван кинонд бүтээгээд байсан юм.
Мөн өнгөрсөн жил шүүмжлэгчдээс асар муу үнэлгээ аваад байсан "Suicide Squad"-ын хоёрдугаар анги 2021 оны наймдугаар сарын 6-нд дэлгэцнээ эргэн ирэхээр болсон байна. Гэхдээ шинэ ангийг Marvel-ын "Guardian's of the Galaxy" киноны найруулагчаар ажиллаж байсан Жеймс Ганн бүтээнэ гэдгийг The Hollywood Reporter мэдэгдэж байна.
DC Comics-ийн бас нэгэн бүтээл болох "DC Super Pets" нэртэй кино 2021 оны тавдугаар сарын 21-нд кино театруудаар цацагдах болно. Энэхүү кинонд супер баатруудын үнэнч анд болсон гэрийн тэжээвэр амьтдын тухай өгүүлэх юм.