София Копполагийн шинэ кинонд Кирстен Данст, Николь Кидман нар тоглоно
АНУ-ын Иргэний дайны тухай
Найруулагч София Коппола 1971 онд гарсан The Beguiled киноны шинэ хувилбарыг хийхээр болжээ. Түүний шинэ кинонд Николь Кидман, Кирстен Данст болон Эль Фаннинг нарыг тоглуулахаар хэлэлцэж байгаа аж.
The Beguiled кинонд АНУ-ын Иргэний дайнд тулалдаж буй Жон МакБерниги гэх цэргийн тухай өгүүлдэг байна. Жон шархадсаны улмаас охидын сургуулийн дотуур байрт байрлах болно. Харин тэр эдгэрч, тэнхрэхэд түүний анхаарлыг татах гэж оролдох охидын тэмцэл өрнөж эхэлснээр киноны үйл явдал цааш үргэлжилдэг аж. Дон Сигелын найруулсан уг киноны гол дүрийг Клинт Иствуд бүтээж байсан бол шинэ хувилбарт түүнийг хэн орлох нь одоогоор тодорхойгүй байна. Харин шинэхэн кинонд Эль Фаннинг сурагч охины дүрд, Кирстен Данст багшийн дүрд, Николь Кидман сургуулийн захирлын дүрд тус, тус тоглох юм байна.