Хайх

SoundCloud дээр шинэ хөгжим нээх илүү хялбар боллоо

SoundCloud дээр шинэ хөгжим нээх илүү хялбар боллоо

Suggested tracks

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Өчигдөр SoundCloud хөгжмийн тавцан автоматаар дуу санал болгох шинэ үйлдлээ танилцуулсан байна

SoundCloud хөгжмийн тавцанаас бид цоо шинэ, урьд өмнө нь сонсож байгаагүй олон шинэ уран бүтээлийг нээж олдог. Тэгвэл тэд шинэ уран бүтээлчдийг сонсогчидтой илүү дөхөм аргаар холбох зорилгоор "Suggested Tracks" хэмээх шинэ үйлдлээ танилцуулаад байна.

Энэхүү үйлдэл нь таны өмнө нь сонссон болон дуртай дуунууд дээр тань тулгуурлан ижил төстэй дуунуудыг танд автоматаар санал болгох юм. Тиймээс энэ нь шинэ уран бүтээлчдэд ч, сонсогчдод ч илүү ашигтай. Сонирхуулахад яг одоогийн байдлаар SoundCloud тавцанд ойролцоогоор 125 сая дуу бий. Тэгэхээр одооноос эхлэн өөрийнхөө дуртай төрөл, жанрын дуунуудыг илүү хялбар, сонирхолтой аргаар нээж, илрүүлэх боломжтой боллоо.

SoundCloud дээр шинэ хөгжим нээх илүү хялбар боллоо (фото 1)

цааш үзэх