Хайх

“Spider-Man 3” болон “Into the Spider-Verse 2” кинонууд хэзээ гарах нь тодорхой боллоо

“Spider-Man 3” болон “Into the Spider-Verse 2” кинонууд хэзээ гарах нь тодорхой боллоо

Covid-19 вирусын тархалтын улмаас хойшлогджээ

Text: Buro.Mongolia


Хэдхэн цагийн өмнө Sony компани "Spider-Man 3" болон "Into the Spider-Verse 2" кинонуудын нээлтийн товыг зарлалаа. Тодруулбал Marvel болон Sony компанийн хамтарсан "Spider-Man 3" кино 2021 оны арваннэгдүгээр сарын 5-нд нээлтээ хийхээр болсон бол Sony Pictures Animation компанийн "Into the Spider-Verse 2" кино 2022 оны аравдугаар сарын 7-нд дэлгэцнээ цацагдахаар төлөвлөгджээ.

Түүнчлэн Covid-19 вирусын тархалтын улмаас кинонуудын нээлт хойшлоод буйг компанийн зүгээс мэдэгдсэн юм. Сонирхуулахад Disney компани Marvel Cinematic Universe-ийн дөрөвдүгээр үеийн уран бүтээлүүд болох "The Eternals", "Thor: Love and Thunder" зэрэг кинонуудын нээлт хойшилсныг саяхан мэдэгдсэн билээ.

 

цааш үзэх