“The Matrix” киноны алдарт нууц код үнэн хэрэгтээ сүшиний жор байжээ
Япон хоолны жор
Вачовски эгч дүүсийн бүтээсэн "The Matrix" киноны алдарт ногоон кодын нууц тайлагдлаа. Тодруулбал тус киноны зураг авалтанд оролцсон дизайнер Саймон Уайтели CNET вебсайтад өгсөн ярилцлагынхаа үеэр "The Matrix" киноны бэлгэ тэмдэг болсон "урсдаг" ногоон кодыг хэрхэн бүтээснээ дэлгэсэн байна.
Тэрээр энэхүү олон янзын тэмдгээс бүрдсэн кодыг бүтээхийн тулд япон гаралтай эхнэрийнхээ уламжлалт хоолны жортой номыг түр "зээлсэн" гэнэ. Өөрөөр хэлбэл дизайнер зүгээр л Япон хоолны номоос үсэг ба тэмдгүүдийг нь хуулбарлан энэхүү кодыг бүтээсэн байна.
Саймон Уайтели "Би хүмүүст The Matrix киноны код сүшиний жороос бүтсэн гэж хэлэх үнэхээр дуртай" хэмээн хуваалцсан юм.