Хайх

Яёи Кусама шинэ толин өрөөнүүдээ танилцууллаа

Яёи Кусама шинэ толин өрөөнүүдээ танилцууллаа

Лондонд болсон үзэсгэлэнгийн хүрээнд

Text: Buro.Mongolia


Зураг:

Японы уран бүтээлч Яёи Кусама Лондон хотын Victoria Miro үзэсгэлэнд өөрийн шинэ бүтээлүүдээ танилцуулжээ

Энэхүү үзэсгэлэнд Кусамагийн бүтээсэн хулуунуудаас гадна, шинэ толин өрөөнүүд танилцуулагдлаа.  Түүний "All the Eternal Love I Have for the Pumpkins" бүтээл нь Айлингтон дүүрэгт байрлах үзэсгэлэнгийн барилгад оршиж байгаа бөгөөд энэ нь Кусамагийн 1991 оноос хойш бүтээсэн анхны "хулуу"-н өрөө болж байна. Тус үзүүлэнд толиор бүрхсэн өрөөнд шар өнгөтэй хуванцар хулуунуудыг байршуулжээ. Ингэснээр энэхүү инсталляц нь хязгааргүй мэт харагдах болно.

Мөн өөр нэг хязгааргүй мэт харагдах цоо шинэхэн "Chandelier of Grief" гэх нэртэй инсталляц энд дэлгэгджээ. Одоогоор тус үзэсгэлэнд зочлон ирсэн хүмүүс "Толин өрөөнд орж ирээд гоо зүй болоод сэтгэл зүйн тун өвөрмөц таашаал авсандаа маш урамтай байна" гэх эерэг үнэлгээ өгч байна. Дээр нь тэд цочрол төрүүлэм хүчтэй мэдрэмжийг ч бас мэдэрсэн гэдгээ илэрхийлжээ. Харин Яёи Кусама энэхүү бүтээлээрээ гэрлийн хязгааргүй боломж болон дүрсийн тусгалыг харуулахыг хүссэн гэжээ.

Яёи Кусама шинэ толин өрөөнүүдээ танилцууллаа (фото 1)Яёи Кусама шинэ толин өрөөнүүдээ танилцууллаа (фото 2)Яёи Кусама шинэ толин өрөөнүүдээ танилцууллаа (фото 3)

цааш үзэх