Хайх

Зейн Малик Жижи Хадидыг үүрд хайрлахаар төлөвлөж байжээ

Зейн Малик Жижи Хадидыг үүрд хайрлахаар төлөвлөж байжээ

Түүний сүүлд өгсөн ярилцлага таны сэтгэлийг уяраана

Text: Buro.Mongolia


Зураг:

Ойролцоогоор нэг сарын өмнө бид бүгдийн хайртай хос ЗиЖи буюу Зейн Малик ба Жижи Хадид нар салсан гэдгээ албан ёсоор мэдэгдсэн билээ. Гэтэл дуучин Зейний хамгийн сүүлд өгсөн ярилцлагаас дүгнэхэд ердөө найман сарын өмнө тэрээр Жижиг үүрд хайрлахаар төлөвлөж байжээ.

Зейн саяхан On Air With Ryan Seacrest радио хөтөлбөрт "Let Me" гэх шинэ синглээ танилцуулахаар оролцсон бөгөөд энэхүү ярилцлагынхаа үеэр уг дууг 7-8 сарын өмнө Жижид зориулан бичиж байсан гэдгээ хэлжээ. Тэрээр мөн өдийг хүртэл Жижитэй хамт байна хэмээн бодож байснаа хуваалцсан байна.

"Би түүнд үнэхээр хайртай байсан. Энэ нь ч илт байсан биз ээ. Мөн би хэн нэгнийг үлдсэн амьдралынхаа туршид хайрлаж, түүгээр ч бас үлдсэн амьдралынх нь туршид хайрлуулахаар эрмэлзэж байсан. Гэхдээ юмс өөрчлөгдөж, бид амьдралдаа урагш алхдаг. Цаг үе ч өөрчлөгддөг. Гэхдээ тийм ээ, тухайн үед би энэ дууг бичиж байхад тийм л юм бодож, төлөвлөж байсан" хэмээн Малик хуучин найз бүсгүй Хадидын талаар ярьжээ.

Зейн Малик түүнчлэн салалтын тухай дуу бичих ямар байдаг тухай хөтлөгчтэй ярилцсан байна. "Бид бүгд амьдралдаа тодорхой туршлага хуримтлуулдаг тул дараагаар нь бодож, тунгаах мөн дуу болгон бичиж үлдээх олон дурсамж, түүх цугларсан байдаг. Үүрд дурсагдах зүйл бүтээж байгаа учир өөрийнхөө туршлагыг үнэн зөвөөр нь, бодитоор үлдээх хэрэгтэй".

Малик ба Хадид нар одоогоор хамт байхгүй байгаа ч, дуучин залуу саяхан гаргасан шинэ дуугаа хуучин найз бүсгүйдээ зориулснаас харахад тэд эргээд нийлэхийг хэн ч үгүйсгэхгүй биз ээ.

цааш үзэх